Tuesday, January 15, 2013

Монгол бахархал 4 - Ялагдашгүй



Бичсэн - Баабаа

Олон хоногын туршид хол зам туулан ихэд зүдэрч ирсэн худалдаачид хилийн боомт Оттарь хотын барааг хармагц нүүрэнд нь инээмсэглэл тодрон сэтгэл нь илт сэргээд ирцгээв. Хүн болгон дуу шуу орцгоож энд тэнд чангаар инээцгээх сонсогдоно. Их Хааныхаа өгсөн даалгаварыг удахгүй биелүүлж хоёр гүрнийг холбосон наймаа арилжааны их замын эхлэлийг тавьж түмэн олны  амьдралд асар их ач холбогдол өгөх буянтай үйлсыг бүтээж буй  гэдэгтээ Тэд өчүүхэн ч эргэлзсэнгүй. Их хэмжээний бараа ачсан олон хүнтэй асар урт цуваа хотын зах руу аажуухан орж ирлээ. Эд бол Чингис их хааны зүгээс Хороземийн эзэнт улсруу найрамдалт харилцааг хүсэн илгээсэн 400 худалдаачид бөлгөө. Харин энэ өөдрөг худалдаачидыг бодсоноос тэс өөр хувь тавилан хүлээж байсан нь даан ч харамсалтай. Оттарь хотод нэгэн шунахай захирагч байсан бөгөөд тэрээр Чингис гэж хэн болох Монгол гэж юу болохыг ч мэдэхгүй , мэдэхийг хүссэнгүй. Түүнд худалдаачидын хэлсэн үгийг ухаж ойлгохоос  илүү их хэмжээний эд бараа нь л хэрэгтэй байсан тул бүгдийг нь тагнуул гэж гүжирдэн алах зарлиг гаргаж Монголын худалдаачидыг өвөрлөн ирсэн сайхан сэтгэлтэй нь хамт  хүйс тэмтрэв. Болсон явдал Чингис хааны сонорт хүрэх тэр цагт ямар их уур хилэн зангирсан их занал хорсол Монголын тал нутагт дэгдсэнийг тэнэг Захирагч мэдээгүй л байлаа. Хороземийн Шейх Мухамед руу  Чингис хаан элч илгээж болсон явдалд буруугаа хүлээж Оттарийн даварсан захирагчыг өөрт нь өгөхыг шаардав. Одоо болтол лалын шашинтануудын дунд < Бурхан устгахыг хүссэн нэгэнд ухаан заяадаггүй > гэсэн үг байдаг.  Энэ үг биелэлээ олж мунхаг Шейх Чингис хааны элчийн сахалыг тайран элдэв муухайгаар доромжилоод буцаажээ. Монголчуудын хүчийг хэтэрхий басаж үл тоомсорлон эрхэмсэглсэнээсээ болж эдгээр тархи нь гашилсан удирдагчид тухайн үеийн цэцэглэн хөгжсөн Хороземийн ард түмнээ аймшигтай гашуун зовлонд живүүлж улс үндэстнээ бүрмөсөн мөхөх эхлэлийг тавьжээ. Өөрөөр хэлбэл хол байсан ямар их аюулыг даллан авчирсанаа ухаарах ухаантан энэ улсад байсангүй . Чингисийн Монголын зангирсан их хүч замдаа таарсан бүхнийг зүгээр л арчин өнгөрч  цусаа урсгасан 400 худалдаачиныхаа  амийг хэдэн сая хүний амиар солсон аймшигтай их сүйрлийг дундад Ази Ёвроп дахинд авчирав. Тэр үеийн Монголчуудын довтолгоог зогсоож чадах хүчтэй улс орон дэлхийд байгаагүй юм . Хэрэвээ байсан бол Дэлхийн талыг эзэлж чадна гэж үү. Хороземийн дараагаар нь Полов, Унгар , Орос ,Полш гээд л орнууд ээлж дараалан сөхөрч Лигнецийн тулаанд Ёвропын шилдэг Тевьтоны Рицарьуудын хүчирхэг арми бут ниргүүлж үнэндээ Азийн тивийн гүнээс нүргэлэн гарч ирсэн энэ их хүчний өмнө зогсож чадах Улс орон гэж үгүй болж эсэргүүцвэл сүйрэлээс өөр хувь тавилан угтсангүй . Харин зарим түүхчид хэзээ ч ялагдаж үзээгүй  Монгол цэргийг Египетийн Мюмлук л ялсан гэж их магтан алдаршуулдаг юм билээ. Гэхдээ  Хүлэгү хаан Сири Дамаскийг эзэлсэнийхээ дараагаар Найманы баатар жанжин Хэтбухаг  7000 цэрэгтэй  үлдээгээд Азербайдьжанруу буцсан  гэдэг . Энэ хооронд нь Мюмлук  бараг 100 мянган цэрэгтэй дайрч  олон хоногын туршид зууралдан тэмцэлдсээр арай гэж ялсан түүхтэй. Хүний хэт олноор давамгайлан байж ялсан ялалтыг одоо тэгээд ялалт гэхүү ? Монгол цэргийн тоо ямагт бусад улсуудын цэргүүдээс олон дахин  бага байдаг байсан. Харин Дамаскийн тулаанд Мюмулк арай хэтэрхий их цэргээр ааглсан байгаа юм даа.  Мөн Хятад орон бүхэлдээ Монголчуудын уланд дэвсүүлж байсан тэр цаг үед Хувилай хааны Япон руу илгээсэн Флотын 2 ч удаагийн довтолгооныг далайн хар салхи л зогсоосоноос бус цэрэг зэвсгийн хүч зогсоогоогүй юм. Германы хил дээрээс Бат хааны арми буцаж Ёвропын орнууд аврагдсан үндсэн шалтгаан бол Их Хаан Өгөөдэй тэнгэрт хальсанаас л болсон .  энэ мэтчлэн бичээд байваас маш олон түүхтэй омогшин хөөрөх бахархалтай  ард түмэн билээ бид.Нийтлэлийн төгсгөлд нэг санаа нэмэж хэлхэд сүүнд ганц дусал тараг орвоос тэр сүү бүхэлдээ гашилж өмхийрдөг . Түүн лугаа адил Бидний удирдагчидын дунд  эртний Оттарын тэнэг захирагч шиг нэг л ховдог шунахай хүн лаглайж байх аваас бүх хөгжил дэвшилийг хойш чангааж улс гэрийг үймүүлэн буснуулах ажгуу.  Уг нь  яс юман дээрээ  ямарч , аль Улс орнуудын  төр засаг нь түмэн олныхоо төлөө өчүүхэн төдий сэтгэл л гаргаж чадвал амархан хөгжиж чаддаг гэнэдээ.
2013он 01 сарын  16 нд

1 comment:

  1. Ta bugd Temuujin saidiin sanaatai horon uil ajilgaa, Mongoliin turiin huchiig sularuulahaar ulairan huutsulduj baigaag darui zogsooh heregtei baina. Temuujin saidiin udam ugsaa n tsever hujaa garaltai hun shuu dee. Ta buhen uuniig uuruus n asuuj lavalsan ch bolno. Ayagui bol bi tsever Mongol gej tas hudlaa guriij medeh l hun shuu!

    ReplyDelete