Wednesday, January 9, 2013

Монгол бахархал 2 – Хүч Чадал




Бичсэн - Баабаа

Бархасвадь гариг нь эзэлхүүн массаараа нарны аймгийн хамгийн том гариг юм.  Сансар дахь хэрэгтэй хэрэггүй чулуу солир гэх мэт биетүүд нь бас өөрийн дураар нисээд байх боломжгүй байдаг. Тэдгээр сансарын хог нь  Бархасвадь гариг руу ойртох л юм бол агуу том татах хүчний нөлөөнд орж түүний гадаргууруу татагдан  ойчдог. Тиймээс Бархасвадийн зурагыг харах юм бол өчнөөн мянган сорви буюу гадаргуу дээр нь дэлбэрсэн  дэлбэрэлтүүдийн ул мөр тодхон харагдаж байдаг. Гэтэл энэ нүсэр гаригын ойролцоо нь манай Дэлхий оршин тогтнож өөрийн тойрог замаар амар тайван эргэлдэнэ. Учир нь дэлхийг сүйтгэх хүчин чадалтай ,аюултай , сөнсөн сөнөөгүй хад чулуу ,солирийн  хогууд нь ямар нэгэн замаар ойртон ирдэг боловч мөхөлийн зам руугаа шуудардаг. Өөрөөр хэлбэл Дэлхийд ойртон очих нь тэдний хувьд мөхөл юм. Дэлхийн ойролцоох аврага том Бархасвадь гариг тэр бүх хогнуудыг өөрийн том татах хүчээрээ өөрлүүгээ сорон татчихдаг юм. Гайхалтай зохицол байгаа биз. Дэлхийн хамгаалагч гэж энийг л хэлэх байх. Өнгөрсөн бүх л зуунуудад Бархасвадь олон ч ийм сансарын биетийг дэлхийд ойртуулалгүй өөрлүүгээ  татан унагааж байсаныг Эрдэмтэд олж нээсэн байна. Тэгэхээр дэлхийрүү ойртох л юм бол Бархасвадь руу унчихаад байдаг эдгээр биетүүд нь Ертөнцийн том нь жижигээ эзэлдэг хуулийг сөрөх ямар ч аргагүй хөөрхийс юм. Эртний Грекийн Афин хотынхонд Македоны Александр хаан  далайн тулааны зориулалтаар хөлөг онгоцууд  гарга хэмээн шаардлага хүргүүлжээ. Сандарсан хотынхон тухайн үеийн цэцэн хүн Фокионоос яах ёстойг асуухад нь – Та  бүхэн нэг бол хүчирхэг бай. Тийм байж чадахгүй бол хүчирхэг нэгэнтэй нөхөрлө гэсэн байдаг. Гэхдээ хүчирхэг нэгэний дотроос түүнээс ч хүчирхэг өөр нэгэн ч гарч ирж болдог гэдгийг хамгийн тод харуулсан хүн бол Чингис хаан  юм. Амьдралдаа хүчгүй дорой байдлыг мэдсэн мэдэрсэн хүн л хүч чадал гэгчийг бүрэн утгаар нь ойлгосон байдаг. Хүчтэй нэгэнтэй нудрага зөрүүлээд ялагдсан хүнд 2 сонголт учирдаг – дахиж өөдөөс нь сарвагнахгүйгээр шантран буцах эсвэл түүнийг ялахаар тэмцэх . ихэнх нь шантардаг нь биднийг улам сул дорой болгож байгаа юм. За энэ ч яахав бүр хадуураад явчихлаа эргээд түүх рүүгээ орьё .
Тэмүүжин амжилт олох үндсэн зүйл бол хүч гэдгийг сайн мэдэж байсан. Учир нь хүчгүйдэж ядрахын зовлонг бие сэтгэлээрээ туулсан болохоороо . Аав Есүхэй баатар нас барсан нь Түүнийг болон гэр бүлийнхнийг нь өмгөөлөн хамгаалах ямарч хүчгүй болгоход хүргэсэн. Тарвага зурам загасханаар хооллон, хоолоо олж идэхийн тулд эцэг нэгт эх ондоотой ахынхаа аминд хүртлээ уурлаж, эд хөрөнгөө хулгайд алдан араас нь амь дүйн зүтгэж , Тайчууд Түүнийг барьж аваад дөнгөлж айлаас айл хэсүүчлэн зовоож, оргож зугтан тэрсхэн хэдэн дүү болон эхийгээ зорин харанхуй шөнөөр хүйтэн усанд нуугдаж байсан. Хэсэг хугацааны дараа Мэргэдүүдийн хөлд хот айлаараа гишигчүүлж , хайртай эхнэрээ харийн хүнд алдан,  ууланд зэрлэг амьтанаас ялгарахгүй шахам нуугдан амьдарч  хажуудаа түших хань ижилгүй анд найзгүй ганцаардан байсан тухай Монголын нууц товчоо номноос Та бид уншдаг шүүдээ.  Тэр цаг үед энэ сул дорой гэр бүл балмад Тайчууд эсвэл Мэргэдүүдийн гарт сүйрсэн бол өнөөгийн дэлхийн түүх тэс өөр байх байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.  Хятад, , Орос ,Унгарууд гээд л бүх улс орон одоогийнхоос тэс өөр газар нутагтай Хорозем улс гэж одоо ч байж байх байсан ч юм уу бүү мэд ямарч гэсэн Гитлерээс авхуулаад Чингисийг дуурайсан байлдан дагуулагчид гарч ирж чадахгүй магадгүй 2 р дайн гэж болоочгүй байсан ч байж магад ингээд бичээд байсан чинь санаанд сонин юм дүрслэгдээд байх тул болий чи минь.
Миний дээр дурдсанчилан  хүчтэй байхын тулд эхлээд Тэмүүжин Монголын тал нутагт хамгийн хүчирхэг байсан Хэрэйд аймгийн Ван Тоорил болон Жадран овогын дайчин баатар Жумух нарыг  зорин очсон нь хамгийн зөв алхам болсон юм. Өөрөө хүчтэй биш бол хүчирхэг нэгэнтэй нөхөрлөх зарчимыг дагасан ч хожим их хүчний дотороос шинэ хүч бүрэлдэн гарах нөхцөл эндээс л анх эхэлжээ. Зиа өнөөдөртөө энэ хүргээд зогсов. Санаа оноогоо бичээрэй .Монгол бахархал 3 р хэсэг дээр эргэн уулзья түр баяртай.
2012он 12 сарын  8 нд

No comments:

Post a Comment