Бичсэн - Баабаа
Би вээр
Чингис хаан болон 13-р зууны хүчирхэг Их Монгол улсын тухай ярихын тулд эрхэмлэн
дээдэлдэг газар шорооныхоо тухай нэгэн зүйл хэлмээр байна . Газар шороогоо
хайрлья, газар шорооныхоо төлөө тэмцье гэдэг
үгсийг та бид хангалттай сонссон буй заа. Тэгвэл Та газар шорооны үнэ цэнийг зөвхөн
худалдан авах болон бусдад зарахдаа л
мэддэг гэж үү ? Газар шороондоо хайртай байх нь шорооны тухай зөв ойлголтоос
эхтэй. Би та нарт шороо бол маш шудрага гэдэгийг баталгаатай хэлж байна . Түүн
дээр цэцэг таривал цэцэг , Буудай тарвал
буудай , Төмс таривал төмс л ургана. Цэцэгийн үр тарчихаад төмс хурааж авсан
хүн, Жимсний үр булчихаад тариа хурааж
авсан хүн байхгүй . Шороо хэн нэгэнд
долигнож өөр үрнээс өөр ургамал ургуулж байсан түүх байхгүй. Аливаа ургамал нь үндэстэй
байвал шороо ургуулна ,үндэсгүй
бол ургуулахгүй . Тиймээс юу тарина
түүнийгээ л хурааж авдаг.1206 онд хаан ширээнд заларсаныхаа дараагаар Чингис хаан өөрт нь тусыг хүргэж
,улс байгуулахад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн бүх хүмүүст газар нутаг,албат
иргэдийг олгож, өндөр албан тушаалд томилж байсан . Хүмүүсийн хүсэж байсан зүйлсийг
сэтгэлийг нь дүүртэл өгсөн нь ойлгомжтой. Өнөөгийн залуус бид үүнийг хоншоортой
зан гэж ярьдаг шүү дээ. Тэгж л хоншоор харуулсан. Чингис хаан өөрт нь үнэнч хүмүүст ийнхүү хандсанаараа улс орны
суурийг бэхжүүлсэн . Тэгээд өрлөг
баатаруудынхаа дундаас нэгнийг нь Улсын го ван / тэргүүн сайд / болгохыг хүсэв.Гэтэл
хэнийг нь сонгохоо шийдэх гэж уджээ. Яагаад
гэвэл түүний өрлөгүүд бүгд хийсэн гавьяатай үнэнч хүмүүс байдаг. Тэгээд бодож
бодож нэгэн зүйлээр шалгахаар шийджээ . Тэд шудрага байж чадах боловуу ? Бүх Өрлөг баатаруудыгаа дуудаад модон савтай шороонд үндэс байхгүй зүгээр л
хатгаад суулгачихсан нялх мод өгцгөөж – үүнийг 60 хоногын туршид сайтар тордож
ургуул хэнийх нь мод сайхан ургасан байна
тэр хүнийг би Улсын го ван болгоно гэж л дээ. Өрлөгүүд ч Улсын го ван болчих санаатай их хичээсэн байна. 60 хоногын
дараагаар бүгдийг дахин цуглуулаад өгсөн модоо шалгасан чинь Мухулай баатарынхаас бусдынх нь моднууд хачин сайхан ургачихсан
өнгө алаглан байх юм гэнэ. Харин Мухулайн мод
үхчихсэн бөгөөд хатсан иш л үлдсэн байжээ. Бусад Жанжид түүнийг шоолон инээлдэнэ. Хаан модоо ургуулж чадаагүй Мухулайд
уурлан яагаад ургуулж чадаагүй учрыг ширүүхэн асуужээ. Мухулай – Суут богд Хаан
Эзэн минь ийм юм гэж байж болохуу ?. Энэ
мод чинь шороон дотроо үндэсгүй болохоор
хичнээн усаар тордсон ч ургасангүй үхчихлээ. Энэ саванд үндэстэй мод хийж таныг
хуурах санаа Надад алга . Хэрвээ миний буруу бол шийтгэлээ хүлээе гэв. Хаанд
ийм л хүн хэрэгтэй байсан юм. Түүнийг тэвэрч өндөр дуугаар – Та нар харцгаа энэ
Мухулай бол хамгийн шудрага нэгэн болохыг би харж байна тиймээс тэр Улсын Го
Ван боловоос зохих хүн гэж өргөмжлөн зарлав. Ингэж Их Монгол улсын анхны тэргүүн
сайдаар шудрага шулуухан Мухулай ван томилогдсон юм. Бусад Өрлөг баатарууд Их Хааны өгсөн модыг үхчихээр нь савнаас нь
гаргаж хаячихаад тал олохын тулд үндэстэй нялх мод тарьчихсан байсан байжээ . Нөгөө шударга шороо маань л үндэсгүй модыг ургуулаагүй гэсэн
үг шүү дээ. Бид энэ л газар шороон дээр төрж , өсөж ,ажиллаж, амьдарч шорооноос ургасан модоор орон байраа барьж ,
шорооноос ургасан тариа ногоогоор хүнсээ базааж, өвсийг идсэн мал амьтдаар
хооллож , шороо чулуун дээгүүр урсагч гол
горхиноос ууж бүгдийг газраас авч амьдарсаар нэгэн цагт нас барахдаа мөн л хөрс
шороондоо шингэдэг. Тиймээс дээр нь амьдарч л байгаа бол газар шороогоо
хайрлахаа хэзээ ч бүү март. Чингис хаан хойч үедээ асар том газар нутаг үлдээхийг зорьсон. Үр
дүнд нь бид эдүүгээ том газар нутаг дээр амьдарсаар л байна Энэ бол бидний бахархал . Тийм байтал хөрс шороогоо шунал нь хэтэрсэн харийнханд
сэндийчүүлэн сүйтгүүлж дор нь байгаа баялагаа тонуулаад байх нь бидний
сэтгэлийг өвтгөхгүй байна гэж үү....
2012он
12 сарын 10 нд
тиймээ
ReplyDelete