Wednesday, January 9, 2013

Монгол бахархал 1-



Бичсэн - Баабаа

Монголчууд бид эх түүхээ сайн мэдэж  эртний аугаа  улсын үр сад гэдгээ сэтгэлдээ шингээн ойлгож авсанаар үндэсний үзэлийн ухамсар хүчтэй сэргэж бахархан омогших нь тодорхой. Тиймээс эртний түүхээс жаахан хуучлая.  Учир нь ном унших дуртай хүмүүс бол ямарч зузаан түүхийн номыг шимтэн шимтэн уншсаар дуусгадаг бол. Ном уншдаггүй хүмүүс тийм их юм бичсэн зүйлийг хармагцаа л эвшээгээд хаа нэг тийш нь чулуудчихдаг. Тиймээс  миний санаа бага багаар маш товчхон бас хэн ч ойлгох энгийн хэллэг хэрэглэн эх түүхээс сэдэвлсэн асууллага яриа өрнүүлэх боломжтой бичвэрүүдээ  FB д оруулаад байдаг юм уу хэмээн сэтгэж энэхүү түүхийн цувралыг эхэлж байгаагаа мэдэгдэж байна.

Аливаа алдартай хүмүүс үргэлж нэг нэгнээсээ  үлгэр дуурайл авч бодлого амжилтыг нь дуурайхыг хүсэмжлэх  гэх мэт үйлдэлүүд түүхийн туршид гарсаар ирсэн. Жишээ нь Ромын алдарт жанжин Юлий Цезарь нь Эртний Македоны Александарыг ихэд биширдэг хүн байсан. Түүний хэрхэн хүчирхэгжижсэн   улс орнуудыг хэрхэн  эзлэн дагуулсан зэрэг баатарлаг агуу түүхүүдийг нь багаасаа л шимтэн сонсож түүн шиг их хаан болох хүсэлтэй нэгэн болж өсөж өндийсөн нь хожим Ромын хамгийн цууд гарсан  нэгэнийг түүх тавцан дээрээ гаргаж тавьсан юм. Гитлэр л гэхэд Чингис хааны хас төрийг үнэнхээр гайхшран яаж дэлхийн талыг эзэлсэн амжилтыг нь судалж мэдэхийг хүсч байсан нь үнэн . Тийм болохоороо Тэр монгол хасыг болон,эртний  Ромын Легоны бүргэдийг өөрийн улсын төрийн билэгдэл болгон, хүчирхэг байсан гүрнүүдийн  дээдэлдэг тэмдэгнүүдийг нь тоох ч үгүй туучихсан нөхөр шүү дээ. Энэ нөлөөлсөн ч юм уу Герман улс хамгийн хүчирхэг улс болсон. Дэлхийн олон орон нийлж байж арайхийн дарж авсан тийм хүчтэй улс байсан .  Энэ мэтчлэн  аль нэгэн орны   Хаад , Удирдагчид тухайн цаг үеээсээ олон жилийн тэртээд агуу амжилт гаргаж явсан Хэн нэгэнтэй адилхан болох хүсэл эрмэлзэлээсээ болж  ялалт амжилт руу чармайн зүтгэдэг ч нь үнэн юм . Гэтэл манай Чингис хааны хувьд гэвэл ,эрэлхэг зоригтой боловч багаахан аймгийн ахлагч байсан Есүхэй баатар эцэгийг нь эс тооцвол тийм их үлгэр дуурайл болон загвар аваад байх агуу хүн ойр тойронд нь байгаагүй юм.тэгээд ч эцэг нь багад нь нас барсан. Тэгвэл Түүнийг Гайхамшигтай байлдан дагуулагч болоход нь  хэн багшилсан юм бол .  Ёвропын орнууд  газарзүй орон зайны хувьд  хоорондоо ойрхон оршдог болохоор  цаг хугацааны аль ч нөхцөлд улс орнуудынхаа  түүхүүдийг бие биендээ өвлүүлэн өгч авч байдаг онцлогтой болохоор эртний Гомероос  авхуулаад мэдээлэлээр хангалттай байдаг нь тодорхой. Гэтэл Ази Тивийн алслагдсан монгол аймгуудын   дунд дэлхийн хаа нэгтээ  нэр нь цуурайтсан  хүний тухай мэдэх ч үгүй бөгөөд тийм юм байсан ч мэдээлэл нь хүрдэг ч үгүй байсан. Хүрсэн ч тодорхой бус домог хэлбэрээр яригддаг байжээ. 10- 12 зуунуудад  Ассандарь баатар гэгчийн домог Монгол аймгуудийн дунд бүдэг бадаг яригдаж тууль хэлбэрээр тархан  байсан нь Македоны Александр хааны тухай л өгүүлдэг байсан гэж зарим түүхчид үздэг л юм . Үүнийг эс тооцвол өөр тийм их үлгэр дуурайл болчихоор  бодит багш Чингис хаанд байсангүй. Аврага тивийн бөглүү эдгээр ороны тухай бас Ёвропд мэддэг хүн гэж бас байсангүй. Хожим Их Хаан болон Түүний үр хүүхдүүдийн нүсэр байлдан дагуулалт болон торгоны замын нөлөөгөөр л  энэ 2 Тивийн зарим улс орон  нэг нэгнээ мэддэг болсон гэхэд буруудахгүй. Тэгэхээр Чингис хаан нь бусад байлдан дагуулагчидыг  бодвол хэн нэгэн шиг болохыг мөрөөдөж биш , харин өөрөө л хүчирхэгжин   зорьсондоо хүрсэн  ганц хаан гэж би боддог. Энэ бол Монгол хүн бидний бахархаж байх хэрэгтэй нэгэн зүйл гэж л хэлэх гээд байгаа санаа маань шүүдээ. За өнөөдөртөө энэ хүрээд  боллоо. Санал бодлоо нэмэрлээрэй . эргэн уулзий.
2012он 12 сарын 7нд

No comments:

Post a Comment