Tuesday, January 15, 2013

Монгол бахархал 4 - Ялагдашгүй



Бичсэн - Баабаа

Олон хоногын туршид хол зам туулан ихэд зүдэрч ирсэн худалдаачид хилийн боомт Оттарь хотын барааг хармагц нүүрэнд нь инээмсэглэл тодрон сэтгэл нь илт сэргээд ирцгээв. Хүн болгон дуу шуу орцгоож энд тэнд чангаар инээцгээх сонсогдоно. Их Хааныхаа өгсөн даалгаварыг удахгүй биелүүлж хоёр гүрнийг холбосон наймаа арилжааны их замын эхлэлийг тавьж түмэн олны  амьдралд асар их ач холбогдол өгөх буянтай үйлсыг бүтээж буй  гэдэгтээ Тэд өчүүхэн ч эргэлзсэнгүй. Их хэмжээний бараа ачсан олон хүнтэй асар урт цуваа хотын зах руу аажуухан орж ирлээ. Эд бол Чингис их хааны зүгээс Хороземийн эзэнт улсруу найрамдалт харилцааг хүсэн илгээсэн 400 худалдаачид бөлгөө. Харин энэ өөдрөг худалдаачидыг бодсоноос тэс өөр хувь тавилан хүлээж байсан нь даан ч харамсалтай. Оттарь хотод нэгэн шунахай захирагч байсан бөгөөд тэрээр Чингис гэж хэн болох Монгол гэж юу болохыг ч мэдэхгүй , мэдэхийг хүссэнгүй. Түүнд худалдаачидын хэлсэн үгийг ухаж ойлгохоос  илүү их хэмжээний эд бараа нь л хэрэгтэй байсан тул бүгдийг нь тагнуул гэж гүжирдэн алах зарлиг гаргаж Монголын худалдаачидыг өвөрлөн ирсэн сайхан сэтгэлтэй нь хамт  хүйс тэмтрэв. Болсон явдал Чингис хааны сонорт хүрэх тэр цагт ямар их уур хилэн зангирсан их занал хорсол Монголын тал нутагт дэгдсэнийг тэнэг Захирагч мэдээгүй л байлаа. Хороземийн Шейх Мухамед руу  Чингис хаан элч илгээж болсон явдалд буруугаа хүлээж Оттарийн даварсан захирагчыг өөрт нь өгөхыг шаардав. Одоо болтол лалын шашинтануудын дунд < Бурхан устгахыг хүссэн нэгэнд ухаан заяадаггүй > гэсэн үг байдаг.  Энэ үг биелэлээ олж мунхаг Шейх Чингис хааны элчийн сахалыг тайран элдэв муухайгаар доромжилоод буцаажээ. Монголчуудын хүчийг хэтэрхий басаж үл тоомсорлон эрхэмсэглсэнээсээ болж эдгээр тархи нь гашилсан удирдагчид тухайн үеийн цэцэглэн хөгжсөн Хороземийн ард түмнээ аймшигтай гашуун зовлонд живүүлж улс үндэстнээ бүрмөсөн мөхөх эхлэлийг тавьжээ. Өөрөөр хэлбэл хол байсан ямар их аюулыг даллан авчирсанаа ухаарах ухаантан энэ улсад байсангүй . Чингисийн Монголын зангирсан их хүч замдаа таарсан бүхнийг зүгээр л арчин өнгөрч  цусаа урсгасан 400 худалдаачиныхаа  амийг хэдэн сая хүний амиар солсон аймшигтай их сүйрлийг дундад Ази Ёвроп дахинд авчирав. Тэр үеийн Монголчуудын довтолгоог зогсоож чадах хүчтэй улс орон дэлхийд байгаагүй юм . Хэрэвээ байсан бол Дэлхийн талыг эзэлж чадна гэж үү. Хороземийн дараагаар нь Полов, Унгар , Орос ,Полш гээд л орнууд ээлж дараалан сөхөрч Лигнецийн тулаанд Ёвропын шилдэг Тевьтоны Рицарьуудын хүчирхэг арми бут ниргүүлж үнэндээ Азийн тивийн гүнээс нүргэлэн гарч ирсэн энэ их хүчний өмнө зогсож чадах Улс орон гэж үгүй болж эсэргүүцвэл сүйрэлээс өөр хувь тавилан угтсангүй . Харин зарим түүхчид хэзээ ч ялагдаж үзээгүй  Монгол цэргийг Египетийн Мюмлук л ялсан гэж их магтан алдаршуулдаг юм билээ. Гэхдээ  Хүлэгү хаан Сири Дамаскийг эзэлсэнийхээ дараагаар Найманы баатар жанжин Хэтбухаг  7000 цэрэгтэй  үлдээгээд Азербайдьжанруу буцсан  гэдэг . Энэ хооронд нь Мюмлук  бараг 100 мянган цэрэгтэй дайрч  олон хоногын туршид зууралдан тэмцэлдсээр арай гэж ялсан түүхтэй. Хүний хэт олноор давамгайлан байж ялсан ялалтыг одоо тэгээд ялалт гэхүү ? Монгол цэргийн тоо ямагт бусад улсуудын цэргүүдээс олон дахин  бага байдаг байсан. Харин Дамаскийн тулаанд Мюмулк арай хэтэрхий их цэргээр ааглсан байгаа юм даа.  Мөн Хятад орон бүхэлдээ Монголчуудын уланд дэвсүүлж байсан тэр цаг үед Хувилай хааны Япон руу илгээсэн Флотын 2 ч удаагийн довтолгооныг далайн хар салхи л зогсоосоноос бус цэрэг зэвсгийн хүч зогсоогоогүй юм. Германы хил дээрээс Бат хааны арми буцаж Ёвропын орнууд аврагдсан үндсэн шалтгаан бол Их Хаан Өгөөдэй тэнгэрт хальсанаас л болсон .  энэ мэтчлэн бичээд байваас маш олон түүхтэй омогшин хөөрөх бахархалтай  ард түмэн билээ бид.Нийтлэлийн төгсгөлд нэг санаа нэмэж хэлхэд сүүнд ганц дусал тараг орвоос тэр сүү бүхэлдээ гашилж өмхийрдөг . Түүн лугаа адил Бидний удирдагчидын дунд  эртний Оттарын тэнэг захирагч шиг нэг л ховдог шунахай хүн лаглайж байх аваас бүх хөгжил дэвшилийг хойш чангааж улс гэрийг үймүүлэн буснуулах ажгуу.  Уг нь  яс юман дээрээ  ямарч , аль Улс орнуудын  төр засаг нь түмэн олныхоо төлөө өчүүхэн төдий сэтгэл л гаргаж чадвал амархан хөгжиж чаддаг гэнэдээ.
2013он 01 сарын  16 нд

Wednesday, January 9, 2013

Монгол бахархал 1-



Бичсэн - Баабаа

Монголчууд бид эх түүхээ сайн мэдэж  эртний аугаа  улсын үр сад гэдгээ сэтгэлдээ шингээн ойлгож авсанаар үндэсний үзэлийн ухамсар хүчтэй сэргэж бахархан омогших нь тодорхой. Тиймээс эртний түүхээс жаахан хуучлая.  Учир нь ном унших дуртай хүмүүс бол ямарч зузаан түүхийн номыг шимтэн шимтэн уншсаар дуусгадаг бол. Ном уншдаггүй хүмүүс тийм их юм бичсэн зүйлийг хармагцаа л эвшээгээд хаа нэг тийш нь чулуудчихдаг. Тиймээс  миний санаа бага багаар маш товчхон бас хэн ч ойлгох энгийн хэллэг хэрэглэн эх түүхээс сэдэвлсэн асууллага яриа өрнүүлэх боломжтой бичвэрүүдээ  FB д оруулаад байдаг юм уу хэмээн сэтгэж энэхүү түүхийн цувралыг эхэлж байгаагаа мэдэгдэж байна.

Аливаа алдартай хүмүүс үргэлж нэг нэгнээсээ  үлгэр дуурайл авч бодлого амжилтыг нь дуурайхыг хүсэмжлэх  гэх мэт үйлдэлүүд түүхийн туршид гарсаар ирсэн. Жишээ нь Ромын алдарт жанжин Юлий Цезарь нь Эртний Македоны Александарыг ихэд биширдэг хүн байсан. Түүний хэрхэн хүчирхэгжижсэн   улс орнуудыг хэрхэн  эзлэн дагуулсан зэрэг баатарлаг агуу түүхүүдийг нь багаасаа л шимтэн сонсож түүн шиг их хаан болох хүсэлтэй нэгэн болж өсөж өндийсөн нь хожим Ромын хамгийн цууд гарсан  нэгэнийг түүх тавцан дээрээ гаргаж тавьсан юм. Гитлэр л гэхэд Чингис хааны хас төрийг үнэнхээр гайхшран яаж дэлхийн талыг эзэлсэн амжилтыг нь судалж мэдэхийг хүсч байсан нь үнэн . Тийм болохоороо Тэр монгол хасыг болон,эртний  Ромын Легоны бүргэдийг өөрийн улсын төрийн билэгдэл болгон, хүчирхэг байсан гүрнүүдийн  дээдэлдэг тэмдэгнүүдийг нь тоох ч үгүй туучихсан нөхөр шүү дээ. Энэ нөлөөлсөн ч юм уу Герман улс хамгийн хүчирхэг улс болсон. Дэлхийн олон орон нийлж байж арайхийн дарж авсан тийм хүчтэй улс байсан .  Энэ мэтчлэн  аль нэгэн орны   Хаад , Удирдагчид тухайн цаг үеээсээ олон жилийн тэртээд агуу амжилт гаргаж явсан Хэн нэгэнтэй адилхан болох хүсэл эрмэлзэлээсээ болж  ялалт амжилт руу чармайн зүтгэдэг ч нь үнэн юм . Гэтэл манай Чингис хааны хувьд гэвэл ,эрэлхэг зоригтой боловч багаахан аймгийн ахлагч байсан Есүхэй баатар эцэгийг нь эс тооцвол тийм их үлгэр дуурайл болон загвар аваад байх агуу хүн ойр тойронд нь байгаагүй юм.тэгээд ч эцэг нь багад нь нас барсан. Тэгвэл Түүнийг Гайхамшигтай байлдан дагуулагч болоход нь  хэн багшилсан юм бол .  Ёвропын орнууд  газарзүй орон зайны хувьд  хоорондоо ойрхон оршдог болохоор  цаг хугацааны аль ч нөхцөлд улс орнуудынхаа  түүхүүдийг бие биендээ өвлүүлэн өгч авч байдаг онцлогтой болохоор эртний Гомероос  авхуулаад мэдээлэлээр хангалттай байдаг нь тодорхой. Гэтэл Ази Тивийн алслагдсан монгол аймгуудын   дунд дэлхийн хаа нэгтээ  нэр нь цуурайтсан  хүний тухай мэдэх ч үгүй бөгөөд тийм юм байсан ч мэдээлэл нь хүрдэг ч үгүй байсан. Хүрсэн ч тодорхой бус домог хэлбэрээр яригддаг байжээ. 10- 12 зуунуудад  Ассандарь баатар гэгчийн домог Монгол аймгуудийн дунд бүдэг бадаг яригдаж тууль хэлбэрээр тархан  байсан нь Македоны Александр хааны тухай л өгүүлдэг байсан гэж зарим түүхчид үздэг л юм . Үүнийг эс тооцвол өөр тийм их үлгэр дуурайл болчихоор  бодит багш Чингис хаанд байсангүй. Аврага тивийн бөглүү эдгээр ороны тухай бас Ёвропд мэддэг хүн гэж бас байсангүй. Хожим Их Хаан болон Түүний үр хүүхдүүдийн нүсэр байлдан дагуулалт болон торгоны замын нөлөөгөөр л  энэ 2 Тивийн зарим улс орон  нэг нэгнээ мэддэг болсон гэхэд буруудахгүй. Тэгэхээр Чингис хаан нь бусад байлдан дагуулагчидыг  бодвол хэн нэгэн шиг болохыг мөрөөдөж биш , харин өөрөө л хүчирхэгжин   зорьсондоо хүрсэн  ганц хаан гэж би боддог. Энэ бол Монгол хүн бидний бахархаж байх хэрэгтэй нэгэн зүйл гэж л хэлэх гээд байгаа санаа маань шүүдээ. За өнөөдөртөө энэ хүрээд  боллоо. Санал бодлоо нэмэрлээрэй . эргэн уулзий.
2012он 12 сарын 7нд

Монгол бахархал 3 – Газар Шороо



Бичсэн - Баабаа

Би вээр Чингис хаан болон 13-р зууны хүчирхэг Их Монгол улсын тухай ярихын тулд эрхэмлэн дээдэлдэг газар шорооныхоо тухай нэгэн зүйл хэлмээр байна . Газар шороогоо хайрлья, газар шорооныхоо төлөө тэмцье  гэдэг  үгсийг та бид хангалттай сонссон буй заа.  Тэгвэл Та газар шорооны үнэ цэнийг зөвхөн худалдан авах болон бусдад зарахдаа л  мэддэг гэж үү ? Газар шороондоо хайртай байх нь шорооны тухай зөв ойлголтоос эхтэй. Би та нарт шороо бол маш шудрага гэдэгийг баталгаатай хэлж байна . Түүн дээр  цэцэг таривал цэцэг , Буудай тарвал буудай , Төмс таривал төмс л ургана. Цэцэгийн үр тарчихаад төмс хурааж авсан хүн,  Жимсний үр булчихаад тариа хурааж авсан хүн байхгүй . Шороо  хэн нэгэнд долигнож өөр үрнээс өөр ургамал ургуулж байсан түүх байхгүй. Аливаа ургамал нь  үндэстэй  байвал шороо ургуулна  ,үндэсгүй бол ургуулахгүй .  Тиймээс юу тарина түүнийгээ л хурааж авдаг.1206 онд хаан ширээнд заларсаныхаа  дараагаар Чингис хаан өөрт нь тусыг хүргэж ,улс байгуулахад хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн бүх хүмүүст газар нутаг,албат иргэдийг олгож, өндөр албан тушаалд томилж байсан . Хүмүүсийн хүсэж байсан зүйлсийг сэтгэлийг нь дүүртэл өгсөн нь ойлгомжтой. Өнөөгийн залуус бид үүнийг хоншоортой зан гэж ярьдаг шүү дээ. Тэгж л хоншоор харуулсан. Чингис хаан өөрт нь  үнэнч хүмүүст ийнхүү хандсанаараа улс орны суурийг бэхжүүлсэн . Тэгээд  өрлөг баатаруудынхаа дундаас нэгнийг нь Улсын го ван / тэргүүн сайд / болгохыг хүсэв.Гэтэл хэнийг нь сонгохоо шийдэх гэж уджээ.  Яагаад гэвэл түүний өрлөгүүд бүгд хийсэн гавьяатай үнэнч хүмүүс байдаг. Тэгээд бодож бодож нэгэн зүйлээр шалгахаар шийджээ . Тэд шудрага байж чадах боловуу ? Бүх  Өрлөг баатаруудыгаа дуудаад  модон савтай шороонд үндэс байхгүй зүгээр л хатгаад суулгачихсан нялх мод өгцгөөж – үүнийг 60 хоногын туршид сайтар тордож ургуул хэнийх нь мод  сайхан ургасан байна тэр хүнийг би Улсын го ван болгоно гэж л дээ. Өрлөгүүд  ч Улсын го ван  болчих санаатай их хичээсэн байна. 60 хоногын дараагаар бүгдийг дахин цуглуулаад өгсөн модоо  шалгасан чинь Мухулай баатарынхаас  бусдынх нь моднууд хачин сайхан ургачихсан өнгө алаглан байх юм гэнэ. Харин Мухулайн мод  үхчихсэн бөгөөд хатсан иш л үлдсэн байжээ. Бусад Жанжид  түүнийг шоолон  инээлдэнэ. Хаан модоо ургуулж чадаагүй Мухулайд уурлан яагаад ургуулж чадаагүй учрыг ширүүхэн асуужээ. Мухулай – Суут богд Хаан Эзэн минь ийм юм гэж байж болохуу  ?. Энэ мод чинь шороон дотроо  үндэсгүй болохоор хичнээн усаар тордсон ч ургасангүй үхчихлээ. Энэ саванд үндэстэй мод хийж таныг хуурах санаа Надад алга . Хэрвээ миний буруу бол шийтгэлээ хүлээе гэв. Хаанд ийм л хүн хэрэгтэй байсан юм. Түүнийг тэвэрч өндөр дуугаар – Та нар харцгаа энэ Мухулай бол хамгийн шудрага нэгэн болохыг би харж байна тиймээс тэр Улсын Го Ван боловоос зохих хүн гэж өргөмжлөн зарлав. Ингэж Их Монгол улсын анхны тэргүүн сайдаар  шудрага шулуухан  Мухулай ван томилогдсон юм.  Бусад Өрлөг баатарууд Их  Хааны өгсөн модыг үхчихээр нь савнаас нь гаргаж хаячихаад тал олохын тулд үндэстэй нялх мод  тарьчихсан байсан байжээ . Нөгөө шударга  шороо маань л үндэсгүй модыг ургуулаагүй гэсэн үг шүү дээ. Бид энэ л газар шороон дээр төрж , өсөж ,ажиллаж, амьдарч  шорооноос ургасан модоор орон байраа барьж , шорооноос ургасан  тариа ногоогоор  хүнсээ базааж, өвсийг идсэн мал амьтдаар хооллож ,  шороо чулуун дээгүүр урсагч гол горхиноос ууж бүгдийг газраас авч амьдарсаар нэгэн цагт нас барахдаа мөн л хөрс шороондоо шингэдэг. Тиймээс дээр нь амьдарч л байгаа бол газар шороогоо хайрлахаа хэзээ ч бүү март. Чингис хаан хойч үедээ  асар том газар нутаг үлдээхийг зорьсон.  Үр  дүнд нь  бид эдүүгээ  том газар  нутаг дээр амьдарсаар л  байна Энэ бол бидний бахархал . Тийм байтал хөрс  шороогоо шунал нь хэтэрсэн харийнханд сэндийчүүлэн сүйтгүүлж дор нь байгаа баялагаа тонуулаад байх нь бидний сэтгэлийг өвтгөхгүй байна гэж үү....
2012он 12 сарын  10 нд

Монгол бахархал 2 – Хүч Чадал




Бичсэн - Баабаа

Бархасвадь гариг нь эзэлхүүн массаараа нарны аймгийн хамгийн том гариг юм.  Сансар дахь хэрэгтэй хэрэггүй чулуу солир гэх мэт биетүүд нь бас өөрийн дураар нисээд байх боломжгүй байдаг. Тэдгээр сансарын хог нь  Бархасвадь гариг руу ойртох л юм бол агуу том татах хүчний нөлөөнд орж түүний гадаргууруу татагдан  ойчдог. Тиймээс Бархасвадийн зурагыг харах юм бол өчнөөн мянган сорви буюу гадаргуу дээр нь дэлбэрсэн  дэлбэрэлтүүдийн ул мөр тодхон харагдаж байдаг. Гэтэл энэ нүсэр гаригын ойролцоо нь манай Дэлхий оршин тогтнож өөрийн тойрог замаар амар тайван эргэлдэнэ. Учир нь дэлхийг сүйтгэх хүчин чадалтай ,аюултай , сөнсөн сөнөөгүй хад чулуу ,солирийн  хогууд нь ямар нэгэн замаар ойртон ирдэг боловч мөхөлийн зам руугаа шуудардаг. Өөрөөр хэлбэл Дэлхийд ойртон очих нь тэдний хувьд мөхөл юм. Дэлхийн ойролцоох аврага том Бархасвадь гариг тэр бүх хогнуудыг өөрийн том татах хүчээрээ өөрлүүгээ сорон татчихдаг юм. Гайхалтай зохицол байгаа биз. Дэлхийн хамгаалагч гэж энийг л хэлэх байх. Өнгөрсөн бүх л зуунуудад Бархасвадь олон ч ийм сансарын биетийг дэлхийд ойртуулалгүй өөрлүүгээ  татан унагааж байсаныг Эрдэмтэд олж нээсэн байна. Тэгэхээр дэлхийрүү ойртох л юм бол Бархасвадь руу унчихаад байдаг эдгээр биетүүд нь Ертөнцийн том нь жижигээ эзэлдэг хуулийг сөрөх ямар ч аргагүй хөөрхийс юм. Эртний Грекийн Афин хотынхонд Македоны Александр хаан  далайн тулааны зориулалтаар хөлөг онгоцууд  гарга хэмээн шаардлага хүргүүлжээ. Сандарсан хотынхон тухайн үеийн цэцэн хүн Фокионоос яах ёстойг асуухад нь – Та  бүхэн нэг бол хүчирхэг бай. Тийм байж чадахгүй бол хүчирхэг нэгэнтэй нөхөрлө гэсэн байдаг. Гэхдээ хүчирхэг нэгэний дотроос түүнээс ч хүчирхэг өөр нэгэн ч гарч ирж болдог гэдгийг хамгийн тод харуулсан хүн бол Чингис хаан  юм. Амьдралдаа хүчгүй дорой байдлыг мэдсэн мэдэрсэн хүн л хүч чадал гэгчийг бүрэн утгаар нь ойлгосон байдаг. Хүчтэй нэгэнтэй нудрага зөрүүлээд ялагдсан хүнд 2 сонголт учирдаг – дахиж өөдөөс нь сарвагнахгүйгээр шантран буцах эсвэл түүнийг ялахаар тэмцэх . ихэнх нь шантардаг нь биднийг улам сул дорой болгож байгаа юм. За энэ ч яахав бүр хадуураад явчихлаа эргээд түүх рүүгээ орьё .
Тэмүүжин амжилт олох үндсэн зүйл бол хүч гэдгийг сайн мэдэж байсан. Учир нь хүчгүйдэж ядрахын зовлонг бие сэтгэлээрээ туулсан болохоороо . Аав Есүхэй баатар нас барсан нь Түүнийг болон гэр бүлийнхнийг нь өмгөөлөн хамгаалах ямарч хүчгүй болгоход хүргэсэн. Тарвага зурам загасханаар хооллон, хоолоо олж идэхийн тулд эцэг нэгт эх ондоотой ахынхаа аминд хүртлээ уурлаж, эд хөрөнгөө хулгайд алдан араас нь амь дүйн зүтгэж , Тайчууд Түүнийг барьж аваад дөнгөлж айлаас айл хэсүүчлэн зовоож, оргож зугтан тэрсхэн хэдэн дүү болон эхийгээ зорин харанхуй шөнөөр хүйтэн усанд нуугдаж байсан. Хэсэг хугацааны дараа Мэргэдүүдийн хөлд хот айлаараа гишигчүүлж , хайртай эхнэрээ харийн хүнд алдан,  ууланд зэрлэг амьтанаас ялгарахгүй шахам нуугдан амьдарч  хажуудаа түших хань ижилгүй анд найзгүй ганцаардан байсан тухай Монголын нууц товчоо номноос Та бид уншдаг шүүдээ.  Тэр цаг үед энэ сул дорой гэр бүл балмад Тайчууд эсвэл Мэргэдүүдийн гарт сүйрсэн бол өнөөгийн дэлхийн түүх тэс өөр байх байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.  Хятад, , Орос ,Унгарууд гээд л бүх улс орон одоогийнхоос тэс өөр газар нутагтай Хорозем улс гэж одоо ч байж байх байсан ч юм уу бүү мэд ямарч гэсэн Гитлерээс авхуулаад Чингисийг дуурайсан байлдан дагуулагчид гарч ирж чадахгүй магадгүй 2 р дайн гэж болоочгүй байсан ч байж магад ингээд бичээд байсан чинь санаанд сонин юм дүрслэгдээд байх тул болий чи минь.
Миний дээр дурдсанчилан  хүчтэй байхын тулд эхлээд Тэмүүжин Монголын тал нутагт хамгийн хүчирхэг байсан Хэрэйд аймгийн Ван Тоорил болон Жадран овогын дайчин баатар Жумух нарыг  зорин очсон нь хамгийн зөв алхам болсон юм. Өөрөө хүчтэй биш бол хүчирхэг нэгэнтэй нөхөрлөх зарчимыг дагасан ч хожим их хүчний дотороос шинэ хүч бүрэлдэн гарах нөхцөл эндээс л анх эхэлжээ. Зиа өнөөдөртөө энэ хүргээд зогсов. Санаа оноогоо бичээрэй .Монгол бахархал 3 р хэсэг дээр эргэн уулзья түр баяртай.
2012он 12 сарын  8 нд