Monday, December 31, 2012

Товч танилцуулага

Анх О Дашбалбар агсаны үүсгэн байгуулсан  281 холбоо нь өргөжиж хожим Хон Хэрээдийн Энхбатын санаачлагаар Даяар Монгол нэрээр явагдаж  байсан эх оронч залуусын  үйл ажиллагаа нь хүчээ авч байх цаг үедээ Төрийн байгууллагуудын зүгээс цохилт амсан тарж бутрах хэмжээнд хүртэл очиж байсан . Энэхүү байгууллага нь гадныханыг хэт ихээр харгислаж байна, гэмт хэргийн шинжтэй боллоо хэмээн шүүмжлэлд өртөж гэрчилгээ тамгаа хураалган мөн цөөнгүй залуус шоронд явцгаасан.  2008 онд Д. Гансүрэн тэргүүтэй хэсэг хүмүүс  уг хөдөлгөөнийг дахин   Хөх Монгол Бүлгэм нэрээр  үүсгэн байгуулж эдүүгээ хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монголын төр  үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавих тэр цаг үеийг хүртэл  бид тасралтгүй тэмцэж зүтгэсээр байх болно.   Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

No comments:

Post a Comment