Monday, December 31, 2012

Хас тэмдэгийн тухай

Хас тэмдгийг харахаар одоогийн хүмүүс шууд Хитлерийн (Hitler) Германийг төсөөлдөг.
Юуны учир Хитлер Монгол хасыг авсан байж болох вэ?
Монгол үндэстний хасыг Германы рейх зээлдэн авч улмаар хас бэлэгдлийн нэр төр, утга учирт сэв суулгасан.
Гэвч Монголчууд бид өвөг шүтээн болох хасынхаа шавхагдашгүй нарийн учрыг ухан мэдэж, сэргээн хэрэглэх нь зүйтэй мэт.
Хас мөнх хөх тэнгэрийн оньс,бат бэхийн бэлэгдэл,орчлон ертөнцийн үүслийн бэлэгдэл,мөнхийн хөдөлгөөний бэлэгдэл ,саруул ухаан сүр жавхлангын бэлэгдэл юм. Орчин үед ч мөн Монголчууд хас бэлэгдэлийг компани,банк дэлгүүрийнхээ тамга,эмблемд хэрэглэж ач тусыг нь хүртсээр байна.Жишээ нь.Монгол газар,Худалдаа хөгжлийн банк,Хас банк гэх мэт.
Германчууд ч мөн хасын ид,хүчийг ашиглаж маш их хэмжээний цэрэг хүч ялалтыг олсон нь түүхэн үнэн. Гэвч тэдний явуулж хийсэн дайн нь мөнх хөх тэнгэрийн таалалд нийцээгүй учир гэсгээгдсэн билээ.
Германчууд хасыг авсны учир гэвэл, тэд Германы өвөг дээдэс аричууд Их говьд оршин амьдарч байгаад гэнэтийн нэгэн их сүйрлийн улмаас цацагдан тарсан, тэгээд уугуул нутгийнхаа бэлэг тэмдгийг авах ёстой юм, хас тэмдэг нь Германы язгуур үнэнийг илэрхийлнэ гэсэн эртний домогт үндэслэн үйлдсэн билээ.

Жинхэнэ үнэн нь гэвэл Германы өвөг дээдэс готууд нь хүннү нар манай эриний эхээр баруун зүг дайлан нүүхэд холбоотон нь болж угтан учрах үедээ тэднээс хас тэмдгийг бас бус соёлын өвийн хамт мэдэж авсан юм.
Хуучин баруун гэгдэх Германы Мюнцингемд Атиллагийн хөшөөг аричууд босгосон нь бас учиртай.
5-р зууны үеэс Атилла Рейн мөрний хөндийд довтлох үедээ нас барсан газар нь онголсон алтан хайрцагт шарилыг одоо эрж хайсаар байгаа нь тодорхой.

Баруун зүг нүүн одож замхарсан Хүннү гүрний нэгэн хэсгийн ул мөрийг тодруулах нь манай түүхийн ухааны нэг чиглэл байлтай.
Яагаад Халимагууд дэлхийн 2-р дайнаар Германд есөн цагааныхаа бэлэгтэй очсон юм болоо гэсэн асуултын хариу одоо нэгэнт хас бэлэгдэлтэй шууд холбоотойг баталсан.(Монгол угшилтай Халимагууд өвөг шүтээн болох хасыг хараад сүрдэж шүтэж Халимагийн ...дугаар морьт дивез Германчуудад өөрсдийн хүслээр бууж өгч байсан)
1943 оны өвлийн И.В.Сталины уур хилэнг, Халимагууд дотроос Германы цэрэгт сайн дураараа орж, Зөвлөлт засгийн эсрэг “урвасан” хэд хэдэн тохиолдлоор тайлбар өгч болно. Дэлхийн II дайны үед Халимаг АССР нь Ижил мөрний Германы АССР-тэй хил залган байв.
Хитлерийн цэргүүд ойртон дөхөх үед германууд ялангуяа Халимагийн ард түмний нөхөр хэмээн тооцогддог байсан, монгол судлаач герман үндэстэн Николас Поппе халимагуудын зарим хэсгийг III рейхийн талд орох нь зөв хэмээн итгүүлж үнэмшүүлж амжжээ.
Халимагууд Хитлерчуудыг есөн цагаан бэлэг барьж угтсан юм. Үүнд Фон Паулюс ихэд баясан, халимагт тусгаар тогтнол амлахын сацуу, Хитлерийн армид Халимагийн легион бий болсон юм. Энэ үед олон халимагууд гадаадад дүрвэн гарч Франц, Америк хүртэл тархжээ.
-1922 онд Зөвлөлтийн Горьный Алтай буюу Алтайн уулын БНУ-ын далбаа нь хас тэмдэгтэй байжээ. Мөн Уст Ойрадын буриадууд, Агийн буриадууд далбаан дээрээ хас тэмдэгтэй байжээ.
-2009 оны 3-р сарын 6-ны өдөр Хас судлаач, түүхч Мөнхөөгийн Энхпүрэвээс морин хасын талаар сонирхсон юм.
Завхан аймгийн Сонгино сумын нутагт байгаа Буган чулуун хөшөөн дээр дөрвөн морины толгой зангидсан морин хас байдаг. Уг морин хасыг энерги хуримтлуулагч гэж тайлбарласан байна лээ.
Хас бол Монголчуудын оюун санааны язгуурт бүтээл мөн бололтой. Хас нь монголчуудынх болохыг социалист цаг үед харж үзээд үнэмших нь байтугай тэр тухай эргэцүүлж бодох ч сөхөө олгодоггүй байлаа.

Тэр нь А.Хитлерийн, фашизмын бэлэг тэмдэг гэж ойлгуулдаг, ер нь орчин ертөнцийг хар, цагаан хоёрхон өнгөтэй мэт сурталчилдаг, хүмүүний хорвоог эсвэл манайхан, эсвэл дайсан хэмээн хоёр л хуваадаг байв. Өөрөөр байж болохгүй ийм л цаг үе байв даа. Хас нь фашизмын бэлэг тэмдэг гэсэн болохоор дайсных.

Германчууд fasio -эв нэгдэл,цогц үзэл гэсэн үгнээс гаралтай фашистууд,nation -үндэстэн гэсэн үгнээс гаралтай үндэстний үзэлтнүүд билээ.
Хэрэв эдгээр үгс үнэхээр ийм л утгатай бол бид ч бас Эв нэгдэлийг эрхэмлэгч үндэстний үзэлтэнүүд билээ.Үндэс угсаагаа эв нэгдэлээ гэсэн үзэл санаа ягаад муу байх билээ!!!

Монгол нутгийн хаа сайгүй л түүний дотор Дархадад ч хас тамга тэмдгийн ул мөр, гэрэлт дурсгал олдож, Монголынх гэдэг нь нотлогдсоор байна.

195о онд АКед.Б.Ренчин гуай хойд цэнхэрийн агуйгаас наран хасын дурсгал болох эх сурвалж олсон .Мөн 1921-25 онд байсан Монголын анхны долларт Хас байдаг.! 1959 он хүртэл Монголчууд Хас их бэлэгдэлээ тамга,тэмдэг,албан газар байтугай гэр ахуйн наад захын хэрэглэлдээ ч хэрэглэж байсан.
Дөнгөж хас шүтээнтэй Германчуудтай байлдаж дууссан Оросын нөлөөгөөр хасбуу тамгануудыг хэрэглэхийг хориглож,хас тамгатай бүх малыг устгаж,нядлаж эхлэснээс хойш олон жил хас бэлэгдлийг кино,түүхийн сурах бичиг, сонин сэтгүүлээр аль муухайгаар сурталчилсан билээ.Түүхээ мэдэхгүй тархиа соц нийгмээр угаалгасан хүмүүст буруу өгөх аргагүй билээ.
Та бүхэн хасын тухай бүүр ихийг мэдэхийг хүсвэл Ч.Эрдэнэ.Их Гурвалжин номыг уншаарай.

Товч танилцуулага

Анх О Дашбалбар агсаны үүсгэн байгуулсан  281 холбоо нь өргөжиж хожим Хон Хэрээдийн Энхбатын санаачлагаар Даяар Монгол нэрээр явагдаж  байсан эх оронч залуусын  үйл ажиллагаа нь хүчээ авч байх цаг үедээ Төрийн байгууллагуудын зүгээс цохилт амсан тарж бутрах хэмжээнд хүртэл очиж байсан . Энэхүү байгууллага нь гадныханыг хэт ихээр харгислаж байна, гэмт хэргийн шинжтэй боллоо хэмээн шүүмжлэлд өртөж гэрчилгээ тамгаа хураалган мөн цөөнгүй залуус шоронд явцгаасан.  2008 онд Д. Гансүрэн тэргүүтэй хэсэг хүмүүс  уг хөдөлгөөнийг дахин   Хөх Монгол Бүлгэм нэрээр  үүсгэн байгуулж эдүүгээ хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монголын төр  үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавих тэр цаг үеийг хүртэл  бид тасралтгүй тэмцэж зүтгэсээр байх болно.   Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Хөх Монгол Бүлгэмийн баримтлах эрхэм зүйлс.



1.Монгол улсын тусгаар тогтнол,Үндэстний аюулгүй байдал
2.Монголынчуудын төлөө  зөв шудрагаар зүтгэх  төрийг дэмжих.
3.Монгол Үндэстний удмын сангийн аюулгүй байдал
4.Монгол Үндэстний эв нэгдэл,эрх чөлөө,эрүүл мэнд
5.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх эрх зүйн орчин
6.Монголын унаган байгаль газар нутгийн бүрэн бүтэн байдал.
7.Монгол Үндэстний эдийн засгийн хараат бус байдал
8.Монгол хүний шүтэх ба эс шүтэх эрх чөлөө.
9.Монголын дахин давтагдашгүй соёл,уламжлал,урлаг
10.Монгол Үндэстний үзэл,эх оронч сэтгэлгээ.